НҮБ-ын Хүүхдийн сангийн Зүүн Ази, Номхон далайн бүсийн газрын дэд захирлыг хүлээн авч уулзлаа
Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Ганхүү НҮБ-ын Зүүн Ази, Номхон далайн бүсийн газрын дэд захирал Миё Зин Нюнт тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар, хүүхдийн эрх, хөгжил хамгааллын чиглэлээр хууль эрх зүйн орчныг сайжруулах, хүний нөөцийг чадавхжуулах, хүүхэд харах үйлчилгээний хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулах, сургагч багш бэлтгэх зэрэг олон ажлыг НҮБ-ын Хүүхдийн сангийн дэмжлэгээр хэрэгжүүлсэн нь үр дүнтэй болсныг талууд онцолсон.
Мөн цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. Тухайлбал, Хүүхдийн хөгжлийн үйлчилгээний стандарттай болох, үйлчилгээний төрөл хэлбэрийг нэмэгдүүлж, хүүхдэд ээлтэй, хүртээмжтэй болгох, Бүх салбар, аж ахуйн нэгж, байгууллага хүүхдийн эрх, бизнесийн зарчимд суурилсан хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх, Хүүхдийн эрх хамгааллын мэдээллийн санг хөгжүүлэх, нотолгоонд суурилсан дата мэдээллийг ашиглах, цахимжуулах, Нийгмийн ажилтны эрх зүйн байдлыг хуулиар тогтоож, тогтвор суурьшилтай ажиллахад чиглэсэн нийгмийн баталгааны хөтөлбөр хэрэгжүүлэх, нийгмийн ажлын мэргэжлийн удирдлагыг хөгжүүлэх болон нийгмийн халамжийн чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон.
НҮБ-ын Хүүхдийн сангийн зүгээс тэргүүлэх чиглэлтэй нийцсэн дээрх асуудлуудад бүх талаар дэмжин хамтран ажиллана гэдгээ илэрхийллээ.
Эх сурвалж: ХНХЯ
СЭТГЭГДЭЛ БИЧИХ