Шүүхээс “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндоржийг гэм буруутайд тооцжээ

Нийслэлийн прокурорын газраас “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Д.Б, Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарт холбогдох хуурамч баримт бичиг ашиглан, бусдыг залилж, их хэмжээний хохирол учруулсан гэх хэргийг яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлж, шийдвэрлүүлсэн байна.

Тодруулбал, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж, иргэн Ч.У, Д.Б, БНХАУ-ын иргэн Э.Х нар нь БНХАУ-ын “Т” ХХК, “Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ХК /ТӨХК/-тэй байгуулсан гэрээний урьдчилгаа төлбөрт шилжүүлсэн 2 сая ам.доллараас авах зорилгоор хуурамч баримт бичиг ашиглан, төөрөгдөлд оруулж, “Дарханы төмөрлөгчийн үйлдвэр” ХК /ТӨХК/-өөс 1.200.258 ам.доллар шилжүүлэн авч, залилсан, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Буяндорж нь илт худал мэдээллийг олон нийтэд тараасан гэх хэрэгт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлийн 2.2, 13.14 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэн Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.

Хэргийг тус шүүх 2023 оны есдүгээр сарын 25-ны өдөр хянан хэлэлцээд шүүгдэгч Ч.У, БНХАУ-ын иргэн Э.Х нарын гэмт буруугуйд тооцож, “Сэлэнгэ ноёд” ХХК-ийн захирал Г.Б, Д.Б нарыг гэм буруутайд тооцож шийдвэрлэсэн байна. Шүүгдэгч Г.Буяндоржоос гаргасан хохирол төлөх хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг есдүгээр сарын 29-ний өдрийг хүртэл хойшлуулсан байна.

“Ноёд” группийн ерөнхий захирал Г.Буяндорж гэр бүлийн хамт  /2021.03.03/ прокурорын байгууллагын хууль бус үйлдлийн талаар мэдээлэл хийж байв. Тэр үед Г.Буяндорж “2011 оноос хойш надад Шан Ду Шэнь гэдэг хүний гомдлоор эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн. Тухайн хүн 2014 онд Монгол Улсаас гарсан байдаг. Энэ хугацаанд тус хэрэгт холбогдох давхардсан тоогоор 16 удаагийн шүүх хурал болсны эцэст Улсын дээд шүүхээс энэ хэргийн хохирогч нь Шан Ду Шэнь биш хэмээн дүгнэсэн. Тиймээс 2020 оны дөрөвдүгээр сард хэргийг мөрдөн байцаалтад буцаасан. Товчхондоо хэрэг шалгалтын үйл ажиллагаанд хяналт тавьсан прокуроруудын буруутай үйлдэл гэж Улсын дээд шүүх үзсэн.  Тухайн үед хил хаалттай байхад  шүүх хурал дээр Шан Ду Шэнь нь гэнэт Монгол Улсад нэвтэрч, дөрвөн өмгөөлөгчийн хамт шүүх хуралд оролцсон.  Өөрөөр хэлбэл, Шан Ду Шэнь нь Хятадаас Монголын прокуроруудыг удирддаг гэж хардаж байна. Тиймээс Улсын Ерөнхий прокурор Б.Жаргалсайханд:

  • 2011-2021 оны хооронд арван жилийн турш уг хэргийг шалгасан нэр бүхий 5-6 прокуроруудад ёс зүйн хариуцлага хүлээлгэх,
  • Нэр дурдагдсан Хятад иргэнтэй холбоотой 47 тэрбум төгрөгийн  мөнгө угаасан хэрэг дээр ажлын хэсэг байгуулж, шалгах,
  • Өөрийг нь хохироосон нэр бүхий этгээдүүдтэй холбоотой залилангийн хэргийг шүүхэд шилжүүлэх зэрэг шаардлагыг хүргүүлнэ.

Дээрх шаардлагад 72 цагийн дотор хариу өгөхгүй бол би Хэлмэгдсэгсдийн хөшөөний урд өлсгөлөн зарлана. Ерөнхийдөө Үндсэн хуулийн язгуур зарчмыг прокурорууд ноцтой зөрчиж байна. Сэтгэл санаа, нэр хүндийн, хүний эрхийн яргалал хийж, бидний эрхэнд халдаж байна.  2011 оноос хойш намайг болон миний гэр бүлийг шударга бусын хонгилоор чирсэн прокуроруудыг ийнхүү шалгуулахаа мэдэгдэж байна. Түүнчлэн шударга ёсыг нэхэж буй  энэ шаардагыг  маань холбогдох газрууд  хүлээж авч, нэр бүхий албан тушаалтнуудад хариуцлага хүлээлгэх хүртэл Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулийн хүрээнд суулт хийж, шаардлагатай гэж үзвэл тэмцлийн хүнд хэлбэр болох өлсгөлөн зарлах хүртэл арга замаар тэмцэхээ үүгээр илэрхийлж байна" гэдгийг хэлж байв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (59.153.113.38)
    Үнэн зөвөөр нь шийдэж ялын эдлүүл Авгай Ариунаа бас яаж далжигнаж галзуурч блаа
    2023 оны 09 сарын 26 | Хариулах