Х.Болорчулуун: Ургацаа цаг хугацаатай уралдан хураачихвал гаднаас улаанбуудай авахгүйгээр гурилын будааг хангана

Улсын хэмжээнд ургац хураалтын хэмжээг ХХААХҮ-ийн сайд танилцууллаа.

Сайд Х.Болорчулуун "2023 оны урьдчилсан балансаар үр тариа 500 гаруй мянган тонныг хурааж авна. Үүнээс стратегийн хүнс болох улаан буудай 480,000 тонныг хураана. Энэ жил 330 га талбайд улаан буудай тариалснаас 14 га нь мөндөрт цохиулсан байна. 316,000 га талбайгаас 15 центр ургац авна. Ингэснээр өнгөрсөн жилийнхээс  3.9 центрээр илүү улаанбуудай авах юм. Ургацаа цаг хугацаатай уралдан хураачихвал гаднаас улаанбуудай авахгүйгээр гурилын будааг хангах, нөөц бүрдүүлэх боломжтой болж байна.

Төмсийг 100% дотоодоосоо хангана. Хүнсний ногоог 14,000 га талбайд тариалсан, 165,000 тонныг хурааж авна. Хүнсний ногооны хангамж 82%-д хүрэх урьдчилсан тооцоолол гарсан.

65,000 тонн тосны ургамал хурааж авна. 10 гаруй мянган оюутан ургац хураалтад ажиллах төлөвтэй байгаа" хэмээн мэдээллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (202.126.89.107)
    Маш зөв сайД ааа
    2023 оны 09 сарын 19 | Хариулах