ХҮН НАМ: Дүрэмт хувцсаа өөрсдөө сонгох боломжийг олгооч гэж хэлмээр байна
ХҮН намын Удирдах Зөвлөлийн гишүүн П.Наранбаяр сурагчдын дүрэмт хувцастай холбоотой асуудлаар дараах байр суурийг илэрхийллээ.
Тэрбээр "Дүрэмт хувцсаа өөрсдөө сонгох боломжийг олгооч гэж хэлмээр байна. Ялангуяа бага насны хүүхдийн хөдөлгөөнд нь саад болохгүй хувцас санал болгож, өнгө ижилсүүлж, сургуулийн зөвлөлд сонголт хийх боломж олгомоор байгаа юм. Энэ талаар бид холбогдох эрх бүхий байгууллагад хандаж байна.
Ингэснээр бүгд цамц өмсөөд эсвэл дүрэмт хувцас өмсөхгүй гэсэн үг биш. Зөвхөн сонголтыг нь эцэг, эхэд өгөөч л гэдэг асуудлыг ярьж байгаа юм.
Сурагчдын одоо өмсөж буй дүрэмт хувцас нь хүүхдийн хөдөлгөөнийг хорьдог. Хүүхдүүдийн хөдөлгөөнд саад болохгүй дүрэмт хувцас яагаад байж болохгүй юм бэ? Намар болохоор л дүрэмт хувцастай холбоотой асуудал яригддаг. Салбарын яамны хувьд ч гэсэн энэ ярианаас салах боломж байна.
Дүрэмт хувцасны стандарт 10 жил өөрчлөгдсөнгүй. Зарим хувийн сургуулиуд өөрсдийн онцлог бүхий дүрэмт хувцсыг шийдвэрлэсэн. Энэхүү эрхэд халдаж байгаа зүйл байхгүй. Эцэг, эхчүүд энэ асуудалд талархалтай хандаж байгаа" хэмээв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ