Эмэгтэй сагсчид Иранд 33-70 харьцаагаар хожигдлоо

  • Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн үргэлжилж байна
  • Тус тэмцээнд Монголын эмэгтэй шигшээ баг анх удаа оролцож байна
  • Шигшээ баг өнөөдөр Ирантай тоглож хоёр дахин бага оноогоор хожигдлоо

Сагсан бөмбөгийн эмэгтэйчүүдийн Азийн аварга шалгаруулах 2-р зиндааны тэмцээн буюу "FIBA Women’s Asia Cup Division B" хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Тэмцээний эхний өдөр Индонезын шигшээ багт 69-52 харьцаагаар хожигдоод байсан Монголын шигшээ баг энэ өдөр Ираны шигшээ багтай тоглолоо.

Өчигдөр Малайзыг 65-59 харьцаагаар хожсон Иранчууд Монголын шигшээ багийг 33-70 харьцаагаар илүүрхсэнээр хэсгээ тэргүүлж эхэлсэн.

Монголын шигшээ багаас Н.Нандинхүсэл 9 оноо, 4 самбартай багаа тэргүүлсэн бол Иранаас дөрвөн тоглогч 10-аас дээш оноо авсан байна.

Монголын шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 14:30 цагаас Малайзын шигшээ багтай хийнэ. Хоёр багийн хожсон нь дараагийн шатанд тоглох эрхтэй болно.

16 настай Н.Нандинхүсэл Индонезын эсрэг мөн 9 оноо авч багаа тэргүүлсэн юм.

16 настай Н.Нандинхүсэл Индонезын эсрэг мөн 9 оноо авч багаа тэргүүлсэн юм.

Тэмцээний оноолт:

  • А хэсэг: Индонез, Иран, Малайз, Монгол
  • В хэсэг: Казахстан, Йордан, Тайланд, Шри Ланка

ТОГЛОЛТЫН ХУВААРЬ:

2023.08.13

  • 12:00. Индонез - Монгол
  • 14:30. Иран - Малайз
  • 17:00. Казахстан - Шри Ланка
  • 19:30. Йордан - Тайланд

2023.08.14

  • 12:00. Малайз - Индонез
  • 14:30. Монгол - Иран
  • 17:00. Шри Ланка - Йордан
  • 19:30. Тайланд - Казахстан

2023.08.15

  • 12:00. Индонез - Иран
  • 14:30. Малайз - Монгол
  • 17:00. Казахстан - Йордан
  • 19:30. Тайланд - Шри Ланка

2023.08.17

  • 14:30. А4 - Б4
  • 17:00. А2 - Б3
  • 19:30. Б2 - А3

2023.08.18

  • 14:30. А2/Б3 хожигдсон - Б2/А3 хожигдсон
  • 17:00. А1 - Б2/А3 хожсон
  • 19:30. Б1 - А2/Б3 хожсон

2023.08.19

  • 17:00. Хүрэл медаль
  • 19:30. Финал

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

  • СЭТГЭГДЛҮҮД

    Зочин (103.57.94.128)
    Уг нь Иран сайн биш л байсан Манай охид арай удаан юм Шилжилт хамгаалалт муу шидэлт байхгүй болохоор яаж хожих вэ Ана мана үзэлцээд оноо ойрхон бх боломж бсан Арай л хэнэггүй тоглолоо Заримдаа элдэв маяг үзүүлэх гээд алдах юм Оновчтой дамжуулалт шидэлт чухал биздээ Туршлагатай болоорой Багын нэгдмэл санаа зорилго дутмаг бсан Амжилт
    2023 оны 08 сарын 14 | Хариулах