Гал тэрэгний ослын улмаас Энэтхэгт 233 хүн амиа алдав

Галт тэрэгний ослын улмаас 233 хүн амиа алдав

Энэ сарын 2-ны орой Энэтхэгийн зүүн хэсгийн Одиша мужид галт тэрэг замаасаа гарсан ослоор 233 хүн амиа алдаж, 900 орчим хүн шархадсан байна.

Одиша мужийн ерөнхий нарийн бичгийн дарга Жена 3-ны үүрээр хувийн сошиал сүлжээндээ, ослын улмаас амиа алдагсдын тоо нэмэгдсээр байна гэж нийтэлжээ. Ослын газраас аврах багийнхны мэдээлснээр, нас барсан хүний тоо 207 болж, 900 орчим хүн шархадсан байна. Харин үүний дараахан Энэтхэгийн албаныхан амиа алдагсдын тоо 233-д хүрсэн хэмээн мэдээлжээ.

Орон нутгийн хэвлэлийнхний мэдээлснээр, эрж хайх, аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Аврах багийнхан механик төхөөрөмж, тусгай багаж хэрэгслийг ашиглан вагонд амьд үлдсэн хүмүүсийг аврахын тулд яаралтай ажиллаж байна.

Ослын дараа, дор хаяж 51 галт тэрэгний чиглэлийг өөрчилж, цуцлах эсвэл түр зогсоосон байна. Энэтхэгийн Ерөнхийлөгч Драупади Мурму, Ерөнхий сайд Нарендра Моди нар ослын улмаас амиа алдагсдад эмгэнэл илэрхийлэв. Мөн хохирогчдын ар гэрийнхэн болон шархадсан хүмүүст нөхөн олговор олгохоо Энэтхэгийн Төмөр замын сайд мэдэгдэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ