М.Мишустин, Ши Жиньпин хоёр уулзана

М.Мишустин, Ши Жиньпин хоёр уулзана Тавдугаар сарын 22-ны даваа гарагт ОХУ-ын ерөнхий сайд М.Мишустин БНХАУ руу ниссэн тухай ТАСС агентлаг мэдээллээ. Энэ нь ОХУ-ын ЗГХЭГ-ын тэргүүний хувиар БНХАУ-д хийж буй албан ёсны анхны айлчлал нь. Мөн тавдугаар сарын 23-нд Орос-Хятадын бизнес форумын нэгдсэн хуралдаанд үг хэлэхийн зэрэгцээ Синопек корпорацийн Шанхайн газрын тосны химийн судалгааны хүрээлэнд зочилж, Оросын бизнесийн төлөөлөлтэй уулзана. Дараа нь Бээжинд очиж, БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ерөнхий сайд Ли Цян нартай уулзаж, хэлэлцээ хийнэ. Уулзалтын үр дүнд талууд чухал хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ