Франц улсын тухай
Нийслэл хот: Парис
Албан ёсны хэл: Франц хэл
Хүн амын тоо: ~ 66,616,416 (2019)
Газар нутгийн хэмжээ: 674,843 km2 (дэлхийд 43-р байр)
Голлох шашин: Христ шашинтай
Нэг хүнд ноогдох ДНБ: 44,730 $
Мөнгөн тэмдэгт: Euro (€) (euro)
Франц улсын товч танилцуулга
17-р зууны сүүл үеэс 19-р зууны эхэн үе хүртэл Франц нь дэлхийн хамгийн хүчирхэг орнуудын тоонд тооцогдож байв. 18, 19-р зуунд Франц нь баруун Африк, зүүн өмнөд Азид, маш том колонийн гүрнийг байгуулж чадсан бөгөөд тухайн нутгуудын соёл урлаг, улс төрд ихээхэн нөлөөлжээ. Франц нь өндөр хөгжилтэй орон бөгөөд эдийн засаг нь номинал ҮНБ-р дэлхийд зургаад, худалдан авах чадварын паритетаар тооцсон ҮНБ-ээр наймд жагсдаг. Мөн жил бүр 82 сая гадаадын жуулчдыг хүлээн авдаг, жуулчдынхаа тоогоор тэргүүлдэг. Франц нь Европын холбоог анх байгуулсан орнуудын нэг бөгөөд гишүүн орнуудаас хамгийн их нутаг дэвсгэртэй.
Албан ёсны нэр нь Бүгд Найрамдах Франц Улс. Зүүн талаас босоо байрласан хөх, цагаан, улаан өнгийн төрийн далбаатай. Төрийн дуулал нь “Марсэез”. Төрийн уриа нь “Эрх чөлөө, Тэгш эрх, Ахан дүүсийн ёс”. Үндэсний баяр нь 1789 оны 7 дугаар сарын 14-нд Бастилийн шоронг чөлөөлсөн өдөр буюу 7 дугаар сарын 14-ний өдөр. Нийслэл нь Парис хот.
Газар нутаг. Францын нийт нутаг дэвсгэрийн хэмжээ 640 427 хавтгай дөрвөлжин километр байдгаас их газар нь 549 970 хавтгай дөрвөлжин км бөгөөд үүний гуравны хоёр нь хээр тал нутаг. Альп, Пиреней, Жура, Арденн, Вож /Вагез/, Төвийн уулархаг нутаг /Massif Central/ гэсэн уул нуруудтай. Газар зүйн хамгийн өндөр цэг нь Альпийн нуруунд орших далайн түвшнээс дээш 4807 метр өндөр Монблан оргил. Бельги, Люксембург, Герман, Швейцарь, Итали зэрэг улстай зүүн талаараа, Испани, Андорра, Монако зэрэг улсуудтай өмнөд хэсгээрээ шууд хиллэж, далайн чанадын газар нутаг буюу эзэмшил арлаараа Бразил, Суринам улсуудтай хиллэдэг. Атлантын далай, Хойд далай болон Газар дундын тэнгисээр хөвөөлдөг. Далайн эргийн нийт урт нь 4853 км. Өмнөд болон баруун зүгийн нутгуудаараа далайн зөөлөн уур амьсгалтай, хойд болон баруун зүгийн нутгаараа эх газрын уур амьсгалтай.
Франц нь 68,04 сая хүн амтай (2023 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар) бөгөөд энэ үзүүлэлтээрээ дэлхийд 21 дүгээрт, Баруун Европт ХБНГУ-ын дараа хоёрдугаарт бичигддэг. Нийт хүн амын 20% нь цагаачид бол 8,7 % нь гадаадын харьяат иргэд. Гадаадын иргэдийн дотор алжир, марокко, португал, итали, испани, армян үндэстэн голлодог. Хүн амын өсөлтийн хурдац буурах хандлагатай.
Төрийн албан ёсны хэл нь – франц хэл. Провансаль, бретон, альзас, корсик, каталан, баск, фламан зэрэг нутгийн 77 хэлтэй. Шашны бүх төрөл урсгалтай орон. нийслэлийн 18-59 насны хүмүүсийн дунд 2019-2020 онд явуулсан судалгаагаар, тэдний 51% нь шашин шүтдэггүй гэсэн бол энэ дүн үндсэн хүн амын дунд өсөж, 58%-д хүрсэн байна. Хүн амын хамгийн их буюу 29% нь католик, удаах байруудад 10% нь лалын, 9% нь христийн шашин шүтдэг. Мөн буддын болон жүүдийн шашинтнууд тодорхой хувийг эзэлдэг.
ФРАНЦ УЛСЫН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛ
Аялал жуулчлалын салбар нь Франц улсад гол орлого бүрдүүлдэг салбаруудын нэг юм.
Францын аялал жуулчлалын гол үзмэрүүд:
-
- Эйффелийн цамхагийг –Дэлхийн 7 гайхамшгийн нэг болох Эйффелийн цамхагийг 1889 онд Густавэ Эйффел хэмээх инженер зохион бүтээж байжээ.
- Луврын музей – Парис хотод байрлах Луврийн музей нь 2014 онд нийтдээ 9.3 сая жуулчдыг хүлээж авсан нь Швед улсын нийт хүн амаас ч их тоо юм
- Парисын дарь эхийн сүм– Энэ сүмийг Сите арал дээр хамба лам Морис Де Сюллийн санаачилгаар барьсан. 13 зуунд эхэлсэн барилгын ажил 170 жил үргэлжилсэн юм.
- Сакре Коулын сүм– Парисын хамгийн өндөр цэг буюу Монмартр дүүрэгт байрлах эртний сүм хийд нь дээд хэсэгтээ ажиглалтын тавцантай бөгөөд тэндээс Богемийн тойрог өөрөө болон бүх нийслэл нь түүний зах хүртэл маш сайн харагдаж байна..
- Диснейланд -Диснейланд нь хамгийн том цэцэрлэгт хүрээлэн таван сэдэвчилсэн бүсийг багтаасан Европ дахь үзэсгэлэнт газрууд. Паркын хэсэг бүр өөр өөр цаг үеийн алдартай үлгэрийн баатрууд, адал явдлуудын тухай өгүүлдэг байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ
СЭТГЭГДЛҮҮД