Ханжоу хотод болдог "Мөс ба гал" наадам
Улс үндэстэн бүр өөрсдийн гэсэн этгээд соёл уламжлал, тэр дундаа тоглоом наадгайтай билээ. Ялангуяа Хятад шиг том оронд нутаг бүр өөрсдийн гэсэн онцлог соёл хөгжсөн байдаг юм. Үүний нэг жишээ бол бол мөстэй усан дотор ороод халуун чинжүү иддэг тэмцээн юм.
Энэхүү өвөрмөц тэмцээн нь Ханжоу хотод болдог "Мөс ба гал" наадам юм. Тус наадам нь өөр олон тэмцээн, үзүүлбэртэй хэдий ч хамгийн онцлог хэсэг нь чинжүү идэх уралдаан юм байна.
Эр эм хамаагүй зоригтой нэг нь мөстэй усаар дүүргэсэн саванд орох бөгөөд тэд чадах чинээгээрээ халуун чинжүү иддэг гэнэ. Хэрвээ усанд хийсэн мөс хайлж эхэлбэл шинээр мөс нэмж хийдэг.
Тэсгэм хүйтэн уснаас гаралгүй хамгийн олон чинжүү идэж чадсан нэг нь ялагч болно. Сонирхолтой нь тэмцээний эхний таван минутад оролцогчдын тал нь бууж өгдөг аж.
Мэдээж энэхүү тэмцээн эрүүл мэндэд аюултай. Нэгдүгээрт, цельсийн +40-өөс хөрж +5 хэм хүрч хэмтэй ус мөс шиг хүйтэн болдог учраас хүмүүс осготлоо даарах магадлал өндөр. Хоёрдугаарт, оролцогчдын улаан хоолой түлэгдэж эмнэлэгт хэвтсэн тохиолдол гадаг. Үүний хажуугаар даарснаас болоод ханиад, хатгаа тусах магадлал өндөр. Тиймээс, тэмцээнд орох хүсэлтэй хүмүүсийг эмчийн үзлэгт хамруулдаг бөгөөд эрүүл мэндийн хувьд шаардлага хангахгүй нэгнийг нь оруулдаггүй.
Тэгээд ер нь оролцогчид бэлтгэл сургуулилт хийж байж оролцдог. Үнэхээр тууштай хүмүүс гэртээ бэлтгэл хийж, ходоодоо халуу чинжүү шингээж сургадаг байна. Дашрамд хэлэхэд, Мөс ба Галаас гадна Хятадад халуун чинжүү идэх өөр тэмцээнүүд байдаг. Гэхдээ үүн шиг мөстэй усанд орох гэх мэтийн давхар шалгууртай нь байхгүй.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ