Лионель Месси Саудын Арабын “Аль Хилал” клубтэй гэрээ хийлээ
Францын хэвлэлээр дэлхийн шилдэг хөлбөмбөгчин Лионель Месси Саудын Арабын “Аль Хилал” клубт нэгдэх нь тодорхой болсон гэх мэдээ гарсан. Тэгвэл тус мэдээллийг Саудын Арабын хөлбөмбөгийн тоглогч, хөгжөөн дэмжигч нар таатай хүлээн авч буйг хэвлэлүүд онцолжээ.
Месси саяхан багийн удирдлагын зөвшөөрөлгүйгээр Саудын Араб руу зорчсоноос үүдэн ПСЖ клубийн удирдлага түүнийг хоёр долоо хоногийн турш тоглолт, бэлтгэлд оролцохыг хориглосон бөгөөд түүнээс хойш Месси гэрээгээ сунгах эсэх асуудал идэвхтэй яригдаж эхлээд байна. Харин түүний аав Хорхе Месси энэ улирлыг дуустал өөр баг руу явах талаар ямар нэг шийдвэр гаргахгүй гэж мэдэгдээд байна. Гэвч зарим эх сурвалжууд Мессиг Аль-Хилал клубтэй 500 гаруй сая долларын гэрээ байгуулахаар тохиролцсон гэж мэдээлж байна. Месси өдгөө Саудын Арабын аялал жуулчлалын элчээр ажилладаг.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ