С.Лавров Кубад айлчилж байна
ОХУ-ын Гадаад хэргийн сайд С.Лавров Латин Америкэд хийж буй айлчлалынхаа Кубад очсон тухай ТАСС агентлаг мэдээллээ. Орон нутгийн нисэх буудалд буух үеийнх нь гэрэл зургийг ОХУ-ын ГХЯ-ны албан ёсны төлөөлөгч М.Захарова телеграмм хуудастаа нийтэлжээ. С.Лавров Гаванад Кубын ГХ-ийн сайд Бруно Родригес Паррильятай хэлэлцээр хийж, Ерөнхийлөгч Мигель Диас-Канельтай уулзана.
Бразил, Венесуэл, Никарагуад айлчилсан тэрээр улс төр, худалдаа, эдийн засаг, боловсрол болон бусад салбарт улс орнуудын харилцан ашигтай хамтын ажиллагааг бэхжүүлэхэд чиглэсэн мөрийн хөтөлбөртэйгээр Латин Америкийг зорьсон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ