Элон Маск-ийн төлөвлөгөө нэг шатаар ахилаа
Уг хөлөг нь хөөргөгч 33 хөдөлгүүр бүхийн пуужингийн хамт нийтдээ 394 фут (120 метр) бэрх чөлөөний хөшөөнөөс өндөр. Хоер үе шатлалтай пуужин бүхий Старшип хөлөг Техас мужийн Браунсвилл хотоос зүүн зүгт байрлах Starbase сансрын хөөргөх станцаас хөөргөсөн.
Туршилт амжилттай явагдаж 36 км өндөрт аварга том хөлгийг гаргаж чадав. SpaceX төлөвлөхдөө 90 минутын анхны нислэг болно гэж найдаж байсан. Хөөрснөөс 4 минут үргэлжилсэн нислэгийн дараа дэлбэрэлт боллоо.
Гэвч энэ бол хүн төрөлхтний хувьд энэ хэмжээний том хөлгийг 36 км өндөрт хөөргөж чадсан түүх болж чадав. Энэ туршилт нь : Хамгийн том хөлөг Старшип, Хамгийн олон хөөргөгч пуужингийн хөдөлгүүр нэгэн зэрэг асаасан (33ш раптор хөдөлгүүр), Хамгийн өндөр пуужин гээд …
Элон Маск твитертээ “SpaceX багт баяр хүргэе. Гайхалтай хөөрөлт, олон зүйлийг мэдэж авлаа. Удахгүй хэдэн сарын дараа дахин шинэ туршилт” гэжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ