Ши Жиньпин БНАСАУ-тай харилцаагаа хөгжүүлэхэд бэлэн байна
БНХАУ-ын дарга Ши Жиньпин БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унд цахилгаан илгээж, хоёр орны харилцааг хөгжүүлэхэд бэлэн байгаагаа илэрхийлсэн тухай Солонгосын цахилгаан мэдээний төв агентлаг мэдээллээ. БНХАУ, БНАСАУ хоёр бол "сайн хөрш" гэдгийг цахилгаандаа тэмдэглэсэн тэрээр найрсаг харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлж, шинэ түвшинд байнга ахиулахад бэлэн буйгаа илэрхийлжээ.
Мөн Хятадын дарга, Хойд Солонгосын ерөнхий нарийн бичгийн даргатай хоёр орны стратегийн харилцаа холбоог бэхжүүлж, харилцааны хөгжлийг хамтдаа удирдан, бүс нутаг, даян дэлхийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлтийг бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулахад бэлэн байгаагаа онцолсон аж.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ