БНХАУ-ын эсрэг АНУ илүү түрэмгийлнэ

            АНУ-ын Худалдааны яамны тэргүүн Ж.Раймондо Төлөөлөгчдийн танхимын Төсвийн хөрөнгийн хорооны сонсгол дээр БНХАУ-д чиглэсэн бодлогоо чангатгаж, технологи, оюуны өмчийн салбарт Бээжингээс түрүүлэхийн тулд түрэмгийлэн ажиллаж буйгаа мэдэгдэв. Мөн сайдаар ажиллах хугацаандаа Хятадын 200 гаруй аж ахуйн нэгжийг хар жагсаалтад оруулснаа онцоллоо. "Армиа сайжруулах гэж буй Хятадад технологио ашиглуулахгүйн тулд бид өдөр болгон аль болох түрэмгий ажиллахыг хичээж байна" гэж тэр өгүүлжээ.                                        Сайдын хэлснээр тэд "дүрэм журмаар тоглосон" тохиолдолд л энэ салбарт БНХАУ-ыг тойрч гарах боломжтой аж. Түүнчлэн Вашингтон "төгс өрсөлдөөний талбар" хангахыг хичээж байгаа гэнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ