Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын хэргийг хэрэгсэхгүй болгожээ

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсаны амь насыг бүрэлгэсэн хэрэгт буруутгагдан тодорхой хугацаанд ял эдэлсэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ, Ц.Амгаланбаатар нарт холбогдох хэргийг дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн 2017 оны наймдугаар сарын 4-ний шүүх хуралдаанаар хэлэлцэж, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол, давж заалдах шатны шүүхийн магадлалд өөрчлөлт оруулж, Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарт оногдуулсан 25 жил хорих ял, Т.Чимгээд оногдуулсан 24 жил хорих ялыг 20 жил болгон өөрчилж, уг ялыг хаалттай дэглэмтэй хорих ангид эдлүүлэхээр тогтоож, Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа нарыг онц аюултай гэмт хэрэгтнээр тооцсоныг хүчингүй болгож шийдвэрлэсэн билээ..

Тэгвэл НПГ-аас С.Зоригийг амь насыг хөнөөсөн гэх хэргийг задалж, дахин хянуулах дүгнэлтийг Дээд шүүхэд гаргасан. Дээд шүүх 2021 оны тавдугаар сарын 14-нд хуралдаж, уг дүгнэлтийг хүлээн авч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарыг ч батлан даалтад гаргасан байдаг. Тэдэнд холбогдох хэргийг шалгах, мөрдөн байцаах ажиллагаа дуусч, Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарт холбогдох хэргийг прокурорын байгууллагаас хэрэгсэхгүй болгожээ.

Прокуророос нэгэнт уг хэргийг хэрэгсэхгүй болгосон тул Б.Содномдаржаа, Т.Чимгээ нараас уучлал гуйх, нөхөн олговор олгох зэрэг асуудлууд яригдах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ