Бразилын Ерөнхийлөгчийг Кремлийн тэргүүн урьжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин Бразилын Ерөнхийлөгч Лулу да Силваг айлчлахыг урьсан байна. Түүний урилгыг ОХУ-ын ГХ-ийн сайд С.Лавров Бразилын ГХ-ийн сайд М.Виейратай уулзахдаа уламжилжээ. "Путины урилгыг ноён Лавров Ерөнхийлөгч Лулуд дамжуулж, ОХУ-д албан ёсоор айлчлахыг хүссэн. Бид хоёр талдаа тохиромжтой огноог тогтоохоор ажиллана" гэж М.Виейра өгүүллээ.
Дөрөвдүгээр сарын 17-21-нд Латин Америкийн орнуудад айлчилж буй С.Лавров Бразилын дараа Венесуэл, Никарагуа, Кубад айлчлахдаа дээд удирдлагуудтай нь уулзаж, ГХ-ийн сайдуудтай хэлэлцээр хийхээр төлөвлөжээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ