Нью-Йорк дахь БНХАУ-ын цагдаагийн нууц газрыг илрүүллээ
АНУ-ын Нью-Йорк хотоос БНХАУ-ын цагдаагийн "нууц станц"-ын хоёр ажилтныг баривчилжээ. Сэжигтнүүдийн бусад "төрийн үйлчилгээ" болон БНХАУ-ын албан ёсны бичиг баримтаар хангаснаас гадна тэрс үзэлтнүүдийг хавчиж хэлмэгдүүлсэн гэж буруутгаж байгаа аж. "Сэжигтнүүд "Хятадын Засгийн газрын үндэсний цагдаагийн байгууллагыг төлөөлж" Манхэттен хотын Чайнатаунд цагдаагийн хэлтэс байгуулахаар хамтарч ажилласан" гэж АНУ-ын ХЗЯ-ны хэвлэлийн төлөөлөгч мэдэгдэв.
Тус станц нь 2022 оны хоёрдугаар сараас ажиллаж эхэлсэн бөгөөд ажилтнууд нь Нью-Йоркийн иргэд байсан гэнэ. Тус яамны хэвлэлийн төлөөлөгч "Агуу хотод цагдаагийн нууц газар хэрэггүй" хэмээн онцолсон бол Нью-Йоркийн зүүн дүүргийн өмгөөлөгч Б Пис "Хятадын цагдаагийн 34 офицерыг ялласан" гэж мэдэгджээ. Түүнчлэн АНУ-ын ХЗЯ 44 хүнд эрүүгийн хэрэг үүсгээд байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ