Леди Гага Ерөнхийлөгчийн Соёл, урлагийн хорооны хамтарсан даргаар томилогджээ

          АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байден дуучин, жүжигчин Леди Гага (жинхэнэ нэр нь Стефани Жоан Анжелина Жерманотта)-г Ерөнхийлөгчийн Соёл, урлагийн хорооны хамтарсан даргаар томилсноо цахим хуудсандаа бичжээ. Мөн "Леди Гага 170 сая гаруй пянз борлуулж, 13 "Грэмми" шагнал хүртсэн нь түүхэн дэх хамгийн амжилттай уран бүтээлчдийн нэг болгосон гэж тэмдэглэсэн байна.           
     Тус хорооны хамтарсан даргаар продюсер Б.Коэнийг бас томилов.       
     1982 онд байгуулагдсан Ерөнхийлөгчийн Соёл, урлагийн хороо нь АНУ-ын Ерөнхийлөгч болон Департаментын дарга нарт соёлын бодлогын асуудлаар зөвлөдөг.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ