БНАСАУ тив алгасах шинэ баллистик пуужин анх удаа хөөргөлөө

               БНАСАУ анх удаа тив алгасагч шинэ баллистик пуужин "Хвасон-18"-ыг дөрөвдүгээр сарын 13-ны пүрэв гарагт хөөргөсөн тухай Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээллээ. Туршилтыг удирдсан Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун "Хөрш орнуудын аюулгүй байдалд сөргөөр нөлөөлөөгүй" хэмээн мэдэгджээ. Харин тус агентлаг "Энэхүү пуужин манай орны стратегийн саатуулах хүчин чадал, цөмийн зэвсгийн эсрэг довтолгоонд бэлэн байдлыг мэдэгдэхүйц сайжруулна" гэж дүгнэсэн аж.         
                   АНУ-ын сургуулилтын хариуд Ким Жөн Ун "Цөмийн зэвсгээ өргөжүүлнэ" гэж заналхийлснээс хэд хоногийн дараа эл пуужинг хөөргөсөн юм. "Цөмийн зэвсгийг "практик болон довтолгооны хэлбэрээр" өргөжүүлэх арга хэмжээ авна" хэмээн амласан тэр "Солонгосын хойгийн "нөхцөл байдал муудаж" буйтай холбогдуулан армиа хүчирхэгжүүлэхэд энэ нь зайлшгүй шаардлагатай" гэж мэдэгджээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ