Д.Трамп экс өмгөөлөгчөөсөө хагас тэрбум ам.доллар нэхэмжиллээ
АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп өмгөөлөгчөөр нь ажиллаж байсан М.Коэнээс хагас тэрбум буюу 500 сая ам.доллар нэхэмжилжээ. Уг нэхэмжлэлийг Флоридагийн Өмнөд дүүргийн холбооны шүүхэд гаргасан аж. Хуучин өмгөөлөгчөө ерөнхийлөгч асан итгэмжлэлийн үүргээ зөрчсөн, мэдээлэл задруулсан, хууль бусаар хөрөнгөжсөн гэж буруутгаж байгаа юм. Түүнчлэн нууц мэдээллийг нь задруулсан, хувийн зорилгоор нэр хүндийг нь гутаасан мэдээлэл тараасан гэж тэр үзэж буй. Д.Трамп эрүүгийн татагдсан АНУ-ын анхны экс ерөнхийлөгч болсон билээ. Дөрөвдүгээр сарын 4-нд бичиг баримт хуурамчаар үйлдсэн 30 гаруй хэрэгт түүнийг буруутгасан ба хэрэг тус бүрд нь дөрвөн жилийн хорих ял оноож, нийт 136 жилийн хорих ялаар шийтгэж магадгүй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ