БНАСАУ пуужин хөөргөснийг Япон, АНУ, БНСУ-ын төлөөлөгчид буруушаав
"БНАСАУ пуужин хөөргөснийг Япон, АНУ, БНСУ-ын төлөөлөгчид утсаар буруушаалаа" гэж ТАСС Японы ГХЯ-ны мэдээнээс эш татан мэдээллээ. Уг үйл явдлын дараа Японы ГХЯ-ны Ази, Далайн газрын захирал Такехиро Фунакоши, Хойд Солонгосын асуудал эрхэлсэн АНУ-ын тусгай төлөөлөгч Сон Ким, БНСУ-ын ГХЯ-ны хойгийн энх тайван, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн тусгай төлөөлөгч Ким Гон нар утсаар ярьжээ. Пуужин хөөргөснийг Дэлхийн хамтын нийгэмлэгт ноцтой сорилт болж байна гэж үзсэн талууд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэхээр тохирлоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ