Ким Жoн Ун цөмийн зэвсгийнхээ хүчийг нэмнэ

   "БНАСАУ-ын удирдагч Ким Жoн Ун АНУ, БНСУ-ын хамтарсан сургуулилтын хариуд ""Довтолгооны шинжтэй цөмийн зэвсгийн өргөтгөл хийнэ" гэж сүрдүүлэв. Тэрээр цэргийн өндөр албан тушаалтнуудтай уулзахдаа энэ тухай мэдэгдлээ" гэж Солонгосын төв мэдээллийн агентлаг мэдээллээ. "Цөмийн зэвсгийг довтолгоотойгоор өргөтгөх бодитой арга хэмжээ авна" хэмээн амласан тэр "Солонгосын хойгийн нөхцөл байдал муудаж" байгаа тул армиа хүчирхэгжүүлэхэд энэ нь зайлшгүй шаардлагатай" гэж онцолжээ. 
Хойд Солонгосын эрх баригчид цэргийн хүчээ илүү эрчимтэй бэхжүүлэх шийдвэрийг "Америкийн империалистууд болон Солонгосын утсан урвагчдын явуулга" гэж тайлбарласан аж. Харин уулзалтад оролцсон цэргийн албан тушаалтнууд саяхан болсон АНУ, БНСУ-ын сургуулилтын зорилгыг "Умард Солонгосын эсрэг "бүхэл бүтэн дайн"-ыг дуурайх явдал" гэж мэдэгдлээ.                      
            Ким Жoн Ун фронтын довтолгооны ажиллагааны төлөвлөгөөтэй танилцсан бөгөөд агуулга нь тодорхой бус байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ