БНСУ-д цэргийн болон иргэний хамгаалалтын сургуулилт эхлэв
БНСУ-ын арми зүүн өмнөд хэсэгт ард иргэдийг хамгаалах "Хваран" хэмээх иж бүрэн сургуулилт хийж эхэлжээ. Энэ тухай тус улсын зэвсэгт хүчний жанжин штабын дарга нарын хорооны мэдээллээс эш татан "Ёнхап" агентлаг мэдээлсэн аж. Уг сургуулийг бүс нутгийн удирдлагууд цагдаа, онцгой байдлын албатай хамтран хийж буй гэнэ.
Дэгү хот болон Кенсан-Пукто мужид тав хоног үргэлжлэх "Хваран" сургуулилтыг аравдугаар сар хүртэл БНСУ-ын бусад бүс нутагт үе шаттайгаар зохион байгуулах юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ