Ши Жиньпинтэй хийсэн хэвлэлийн бага хурал дээр Э.Макрон алдаа гаргав

    "Францын ерөнхийлөгч Э.Макрон БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй хамтарсан хэвлэлийн бага хурал хийх үеэрээ дипломат алдаа гаргасан" гэж Politico сонинд бичжээ. Тэрээр сэтгүүлчдэд ярилцлага өгөхдөө БНХАУ-ын удирдагчаас хоёр дахин их ярьсан аж.
 "Нягтлан боловсруулсан сэтгэгдлүүдийг уншсаны дараа эгц ширтэж, Э.Макрон яриагаа үргэлжлүүлэхэд Ши тэвчээргүй, бухимдсан мэт харагдсан. Тэгээд хоёронтаа гүнзгий амьсгаа авсан түүнд Францын ерөнхийлөгч шууд хандаж, Украины мөргөлдөөн болон энх тайвныг сахин хамгаалах хамтын хариуцлагын талаар санаа бодлоо илэрхийлсэн нь Шид эвгүй санагдсан" хэмээн сонинд өгүүлсэн байна.         
   "Хэвлэлийн бага хурлын дараа тэд сэтгүүлчдийн асуултад хариулсангүй. Э.Макрон Украины мөргөлдөөнд ОХУ-ыг буруушаахыг Ши Жиньпинд уриалсан ч БНХАУ-ын удирдагчид байр сууриа өөрчлөх шинж тэмдэг илрээгүй" гэж Politico онцлов.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ