Д.Трамп дөрөвдүгээр сарын 4-нийг "хамгийн шилдэг өдөр" гэж тунхаглав

               АНУ-ын ерөнхийлөгч асан Д.Трамп Нью-Йоркийн шүүхээс санхүүгийн хуурамч хэрэгт буруутгагдан дөрөвдүгээр сарын 4 буюу түр баривчлагдсан өдрөө "түүхэн дэх хамгийн шилдэг өдөр" хэмээн нэрлэжээ. Тэрээр энэ тухай олон нийтийн сүлжээ Truth Social-даа бичсэн аж. "Энэ бол үнэхээр итгэмээргүй зүйл байсан. Хэн нэгний хувьд нотлогдоогүй ялыг даван гарах түүхэн дэх хамгийн сайхан өдөр байсан байж магадгүй" гэж экс ерөнхийлөгч "жиргэсэн" байна.                             
              Баривчилгаа, яллах дүгнэлт нь 2024 оны ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших төлөвлөгөөнд нь эергээр нөлөөлснийг мөн онцлов. Рейтинг нь урьд өмнө хэзээ ч ийм өндөр байгаагүй Д.Трамп "Сонгуулийн кампанит ажилд зориулж 10 сая доллар цуглуулсан бөгөөд энэ өдөр маш чухал үг хэлснээр дууссан" гэж өгүүллээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ