АНУ-тай дипломат харилцаагаа сэргээхээс БНХАУ татгалзаж байна

       "Өндөр түвшний дипломат харилцаагаа сэргээх АНУ-ын саналыг БНХАУ няцаасан" гэж Politico сонин мэдээллээ. "Хоёрдугаар сарын эхээр БНХАУ-ын тагнуулын бөмбөлөгтэй ослын дараа цуцлагдсан АНУ-ын төрийн нарийн бичгийн дарга Э.Блинкений тус улсад хийх айлчлалын шинэ товыг тогтоох санаачлагыг Бээжин няцааж байна" хэмээн эл сонинд бичжээ. 
Түүнчлэн БНХАУ-ын тал АНУ-ын бусад дипломатчийн айлчлалыг зохицуулахгүй байгаа аж. Politico-д бичсэнээр Ши Жиньпин Ж.Байдентэй утсаар ярихаас татгалзаж буй гэнэ. БНХАУ энэхүү байр суурийг Тайваньд Вашингтон зэвсэг худалдсанд сэтгэл дундуур байгаа, тус арлын тусгаар тогтнолыг дэмжигчдийг дэмжсэн албан ёсны харилцаатай холбон тайлбарлаж байна хэмээн таамаглаж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ