Өнөөдөр гэрийн эзэгтэй нарын өдөр


Жил бүрийн 11-р сарын 03-ныг гэртээ сууж, өрх гэрийнхээ бүх ар талыг дааж байдаг гэрийн эзэгтэй /заримдаа эрчүүд ч ийм үүрэг хүлээх нь бий/ нарын өдөр болгон тэмдэглэдэг аж. Чухам энэ өдөр яг хаанаас, хэзээ үүссэнийг тогтооход төвөгтэй бөгөөд ийм өдрүүд хэд хэд байдаг. Харин анх энэ өдрийг өөрийн зүтгэлийг тийм ч сайн үнэлүүлээгүй нэгэн эмэгтэй анх санаачилсан байх гэх таамаг илүү бодитой бөгөөд энэ санаачлагыг дэмжих олон нийт бэлэн байсан тул маш хурдан олны дуртай өдөр болсон байх.
Англи хэлний тайлбар тольд housewife гэдэг үгийг “нөхөр эсвэл хамтран амьдрагчаа ажилдаа явсан хойгуур гэр орныхоо бүхий л асуудлыг хариуцан, гэр бүлээ асрах, орон гэрийнхээ асуудлуудыг зохицуулах, гэрийн ажлуудаа хийдэг эмэгтэй” гэсэн байх бөгөөд “гэрийн эзэгтэй гэдэг нь зөвхөн гэрт суудаг эзэгтэй бус сувилагч, тогооч, нягтлан бодогч, асуудлыг зохицуулагч, жолооч, дасгалжуулагч, менежер гээд олон мэргэжилтний хийх ёстой ажлыг хийдэг хүн” гэжээ.
Ихэнхи хүмүүс гэртээ байдаг ээж болон аавыг үд хүртэл унтчихаад үдээс хойшдоо хэдхэн зүйлийг цэгцлээд ТВ үзэж суудаг хүн гэж буруу ойлгох нь элбэг. Гэвч ихэнхи гэрийн эзэгтэй нар хамгийн эхэнд босч өглөөний цай бэлдэхээс эхлээд хүүхдүүдээ хүргэх, цэвэрлэгээ, угаалга, хүнс цуглуулах, төлбөр тооцоо барагдуулах, хүүхдүүдээ авах, гэрийн даалгавар хийлгэх, хоол ундаа бэлтгэх гээд барагдашгүй их ажлыг хийж, эцэст нь бүх хүн унтсаны дараа орондоо ордог.
Тиймээс энэ өдөр бол тэдний энэхүү цаг наргүй ажлыг бодитоор үнэлж, тэдэнд нэг өдөр өөрийн дураар амрах боломж олгон гэрийн ажлаас нь чөлөөлөх өдөр гэнэ. Та хэрэв өөрөө гэрийн ээж юмуу аав бол энэ өдөр өөртөө бүрэн чөлөө олгохыг урьдчилан бэлдэх хэрэгтэй. Хүүхдүүдээ сургуульд нь хүргэж, аваад орой таныг очиж автал гэртээ байлгаж байх хүнийг олох. Харин гэр орны ажлыг бол тэр чигт нь орхиод, өөрийнхөө алжаал ядаргааг тайлах хамгийн сайн сонголтуудаа хэрэгжүүлээрэй. Харин та гэрийн эзэгтэй, нөхрөө гэртээ орхиод ажилдаа явдаг хүн нь бол энэ өдрийг бүү мартаарай. Ажлаа эртхэн зохицуулж хүрч ирээд таны ар талыг найдвартай дааж байдаг хайртыгаа дагуулан оройн хоол идэх, клуб, үзвэрийн газраар зочлох, сайхан бэлэг авч өгөх зэргээр хөдөлмөрийг нь байнга үнэлж, хэцүүг нь мэддэгээ хэлээд, баярлаж талархаж байгаагаа илэрхийлээрэй. Хэрэв та болон танай гэр бүлийн хүн 2-уул ажил хийгээд хэн нэгнээр гэрийн ажлуудаа хөлсөөр хийлгэдэг бол тэр хүндээ нэмэлт хөлс өгч, түүний гэр бүлийнхэнд юм уу өөрт нь сайхан сэтгэгдэл төрүүлэхүйц бэлэг өгөөрэй.
May be an image of 2 people, people standing and text


May be a cartoon of one or more people and text that says 'National housewife's day November 3rd to recognize the millions ofhardworking housewives. WITTT super mom WONDERSLATE hardworking women'


May be a cartoon of 7 people

Өдөртөй холбоотой зарим нэг сонирхолтой баримтаас хүргэвэл:
• Канадад 1940-өөд оны үед гэрийн эзэгтэй нарын үүрэг нь шим тэжээлтэй хоол бэлтгэх, хүүхдүүдээ эрүүл саруул өсгөх, гэрийн ажлаа хийх байсан бол 1950-аад оны үед бэлтгэсэн хоол нь шим тэжээлтэй, амттайгаас гадна идэх хүсэл төрүүлэхээр харагдах, мөн эхнэр өөрөө цаг үргэлж үзэсгэлэнтэй, дур булаам харагдаж, хүүхдүүдээ эсэн мэнд өсгөхөөс гадна тэдний сэтгэл зүйг анхаарч, цаг үргэлж сэтгэл өөдрөг байлгах ёстой болж гэрийн эзэгтэйн үүрэг нэмэгдсээр байв.
• Болив улсад гэрлэсэн эмэгтэйчүүдийг олон нийтийн газар 1 хундагаас дээш дарс уухыг хориглодог хуультай гэнэ. Учир нь гэр бүлтэй эмэгтэйчүүд хэт согтож, гэрлэлтээс гадуур өөр эрэгтэй хүнтэй сээтгэнэхээс сэргийлж байгаа хэрэг гэнэ.
• Гэрийн эзэгтэйг бүтэн цагийн ажилтай хэмээн үздэг болоод байгаа. Тэгвэл 2021 оны 9 сарын 24-нд Кени улсын дээд шүүхээс гэрийн эзэгтэйг бүтэн цагийн ажил хийсэн хэмээн үзэж, сард 400 000 Кени шиллинг буюу 3595,5 долларын цалин авах ёстой хэмээн зарласан удаатай. Гэхдээ энэ шийдвэр эцсийн байдлаар гараагүй гэнэ.
• Гэрийн эзэгтэй эсвэл гэртээ суудаг эцэг эх гэрийн хэмжээ, ам бүлийн тоо, бага насны хүүхэдтэй эсэх, гэрийн тэжээвэр амьтан бусад олон нөхцлөөс хамаараад 7 хоногт 98 цаг хүртэл ажилладаг бөгөөд salary.com сайтын 2019 оны мэдээллээс харахад хэрэв 7 хоногт хамгийн багадаа 98 цагт ажилласан цалин авах бол 7 хоногт хамгийн багадаа 1541 доллар болох нь ээ. Мөн Oxfam-ын судалгаанд гэрийн эзэгтэй нар гэртээ бус цалинтай ажил эрхэлсэн бол дэлхийн эдийн засагт 1 жилийн хугацаанд 10,8 их наяд долларын хувь нэмэр оруулах байсан гэж дурьдсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ