Турк эмэгтэй дэлхийн хамгийн өндөр эмэгтэй болж байна


Туркэд саяхан дэлхийн нэг шинэ дээд амжилтыг бүртгэжээ. 24 настай Румейса Гелги бүсгүй манай гарагийн хамгийн өндөр эмэгтэй албан ёсоор болсон байна. Тэр 2 метр 15 сантиметр өндөр гэнэ.  Гиннессийн номын төлөөлөгч  дээд амжилтыг нотлохын тулд сандал дээр гарч, түүний өндрийг хэмжихэд хүрч байжээ. Яагаад ийнхүү өсгөлүүн болсныг та манай материалаас мэдэж авах болно.

 

Өөрийнх нь өндөр өөрийгөө байгаагаар нь хүлээж авахад бусдад дууриал болно гэдэгт Румейса итгэдэг байна. Тэр Уиверийн хамшинжийн улмаас ийнхүү өндөр болсон бөгөөд ийм өвчтэй  хүн ер бусын түргэн өсдөг ажээ.

Бүсгүй  тусгай зориулалтын түшлэг тулж л өөрөө явж чаддаг, гэхдээ тэргэцнэр байнга хэрэглэдэг байна.

Хэрвээ өөрийгөө байгаагаар нь хүлээн авч сурвал, биеийн ямар нэг гажигийг давуу байдал болгож болно хэмээн эмэгтэй ярьдаг байна. Өөрийнхөө чадамж боломжийг ойлгож, хүссэн үр дүнд хүрэхээр бүхий л хүчээрээ мэрийх хэрэгтэй гэнэ.

 

Энэ нь Румейсагийн хоёр дахь дээд амжилт юм.  2014 онд түүнийг манай гарагийн хамгийн өндөр өсвөр насны охин гэж хүлээн зөвшөөрчээ.

Хятад бүсгүй Зэн Зиньлянь өмнө нь Дэлхийн хамгийн өндөр эмэгтэйд тооцогдож байсан юм. Тэр 2 метр 48 сантиметр өндөр байжээ.  Бүсгүй ердөө 17-хон наслаж, 1982 онд нас барсан юм.

Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ