ДЭМБ: Халдварын тохиолдол буурч байна

Өнгөрсөн долоо хоногийн хугацаанд дэлхий даяар 2,8 сая гаруй хүн коронавирусийн халдвар авснаас 46 мянган хүн нас барсан талаар Дэлхийн эрүүл мэндийн байгууллага мэдээлжээ. 

 

ДЭМБ-ын мэдээлснээр, долоо хоногийн хугацаанд дэлхий даяар шинээр илрэх халдварын тоо долоон хувиар, харин нас баралт 10 хувиар буурсан байна. 

 

Өвчлөлийн шинэ тохиолдлууд хамгийн их буурсан нь Африк тив (32 хувь), Баруун Номхон далайн бүс нутаг (26 хувь) байжээ. Харин Европ тив халдварын шинэ тохиолдол нэмэгдсэн цорын ганц бүс нутаг болсон байна. Энд халдварын тохиолдол долоон хувь, харин нас баралт 11 хувиар нэмэгджээ.

 

Цар тахал дэгдсэнээс хойш дэлхий даяар 238 521 855 хүн халдвар авч, 4 863 818 хүн өвчний хүндрэлийн улмаас нас барсан байна.

 

Г.Бямбасүрэн shuud.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ