“No Double Standart” хөдөлгөөний гишүүн, өмгөөлөгч А.Пүрэвдулам: Д.Монголхүүг өмгөөлөгчтэй нь биечлэн уулзуулахгүйгээр хорих анги руу ачаад явсан

“No Double Standart” буюу хууль хүн бүрд тэгш үйлчлэх ёстойг хэлж шаардаж буй хөдөлгөөний залуусыг аравдугаар сарын 5-ны өдөр баривчилсанТодруулбалхөдөлгөөний гишүүн Д.Монголхүүхөдөлгөөнийг дэмжигч хар машины булхайг илчилсэн Г.Ган-Очир, “Зон олны нам”-ын дарга Э.ОдбаярЧинбат нарыг саатуулаад байгаа юмТэгвэл энэ талаарх тодорхой мэдээллийг Д.Монголхүүгийн өмгөөлөгч А.Пүрэвдуламаас тодрууллаа.

-Аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагт иргэн Д.Монголхүүг баривчилсан гэх мэдээлэл байнаЯмар шалтгаанаар саатуулаад байна вэ?

-Монголхүүг аравдугаар сарын 5-ны шөнийн нэг цагийн үед хойшлуулшгүй ажиллагаа нэрийдлээр баривчилж авч явсан. хойшлуулшгүй ажиллагаа гэдгээ иргэн "Д.Монголхүү нь оргон зайлж болзошгүй, мөн цагдаагийн урьдчилан сэргийлэх арга хэмжээнд саад учруулж болзошгүй" гэж тайлбарласан. Яг ямар хуулийн үндэслэлээр баривчилж байгаа нь тодорхой бус байна. Д.Монголхүү оргон зайлах оролдлого хийгээгүй, цагдаагийн алба хаагчдад ямар нэгэн саад учруулаагүй.

Та бүхэн мэдэж байгаа өмнө нь “No Double Stan­dart” хөдөлгөөний хүрээнд хүүхдийн эрхийн төлөө дуугарч талбай руу хүүхдийн хэдэн гутал оруулах гэтэл оруулаагүй. Тухайн үед цагдаагийн тав, зургаан алба хаагч бидний өмчийг хурааж Д.Монголхүүгийн биед нь халдаж хуучин гэмтлийг нь сэдрээж баривчилж явсан. Гэтэл одоо эсрэгээрээ цагдаагийн байгууллагын эрх бүхий албан тушаалтанд гэмтэл учруулсан гэсэн үндэслэлээр зүйл анги уншаад явж байгаа юм билээ.

-Одоо Д.Монголхүү хаана саатуулагдаж байгаа вэТа холбоо тогтоосон уу?

-Хорих 461 дүгээр ангид хоригдсон. Ер нь “No Double Standart” хөдөлгөөн хууль шүүх байгууллагын өмнө эрх тэгш байдлыг л шаардаад үг хэл, үзэл бодлоо илэрхийлээд л явж байгаа. Би энэ хөдөлгөөний гишүүддээ хууль, өмгөөллийн туслалцаа үзүүлэхээс гадна идэвхтэй дэмжигч байдлаар ажиллаж байгаа. Нэг үгээр хуульч хүнийхээ хувьд үзэл бодлоо илэрхийлээд явж байна. Өнөөдөр Монгол Улсад хүний жам ёсны эрх хангагдахаа больчихсон байна, бид ардчилсан нийгэмд өөрсдийн зөнгөөрөө эдэлдэг энэ эрх чөлөөгөө эдлэх эрхтэй. Хөдөлгөөний гол зорилго бол ерөөс хүний эрх, эрх чөлөөний төлөө шүү дээ.

Түүнчлэн хэрэг хянан шийдвэрлэх аль ч шатанд өмгөөлөгч хүн үйлчүүлэгчтэйгээ саадгүй уулзах ёстой, мөн өмгөөллийн үйлчилгээг авах эрхтэй. Гэтэл тухайн баривчлагдсан өдөр өмгөөлөгчийг биечлэн уулзуулах боломжгүйгээр хорих анги руу ачаад явсан. Энэ бол хүний эрхийн маш ноцтой зөрчил. Өмгөөлүүлэх, хууль зүйн тусламж үйлчилгээ авах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч шатанд өмгөөлөгчтэйгөө уулзах эрхийг маш ноцтойгоор зөрчлөө.

-Иргэн Д.Монголхүүгээс гадна хөдөлгөөнийг дэмжиж байсан цөөнгүй хүмүүсийг авч явсанТэдний талаар тодорхой мэдээлэл байна уу?

-Д.Монголхүүгээс гадна энэ хөдөлгөөнийг дэмжиж оролцож байсан залуусыг мөн саатуулсан. Эхэндээ Э.Одбаяр, н.Чинбат, Г.Ган-Очир гэсэн залуучуудад цагдаагийн шаардлагыг биелүүлээгүй буюу эрүүгийн хуулийн 23.1 гэсэн зүйл заалтыг сануулаад гэрчээр байцаалт авч байсан. Гэтэл сүүлдээ хорих анги руу аваад явж байгаа юм байна лээ. Энэ үйл явдал бол Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө үгүй болчихсон байна гэдгийг тод томруунаар харуулж байна. Харин ингэх тусам нь залуучууд эрх чөлөөнийхөө төлөө тэмцэх ёстой. Түүнээс гадна мэргэжил нэгтэй, хүний эрх, эрх чөлөөний төлөө тангараг өргөсөн хуульч, өмгөөлөгч, эрх зүйч нар минь та бүхнээс хүний эрхийн төлөө дуу хоолойгоо нэгтгэхийг хүсч байна. ХЗДХЯ-ны гадаа хэсэг хүмүүс үзэл бодлоо илэрхийлэхэд ямар муухай харгис хэрцгийгээр саатуулаад аваад явж байна. Энэ байдал зөвхөн дуу хоолойгоо өргөж байгаа хүмүүсийн асуудал биш, энэ бол монгол хүн бүрийн эрх, эрх чөлөөний тухай асуудал хөндөгдөж байна. Ардчилал, хүний эрх, эрх чөлөөнийхөө төлөө сэрж мэдрэх цаг нь болсон байна.

-Хорих анги болон цагдаагийн газар саатуулагдаж байгаа гишүүддэмжигчид хуульөмгөөллийн туслалцаа бүрэн авч чадаж байгаа юу?

-Манай мэргэжил нэгт нөхөд болох н.Өнөржаргал, н.Эрхэмбаяр гээд өмгөөлөгч нар энэ хэрэг дээр ажиллахаа илэрхийлээд байгаа. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох байх гэдэгт найдаж байгаа.

-Та яг одоо энэ хэрэгт холбоотой асуудлаар мэдүүлэг өгөх гээд явж байгаа юм байнатийм үү?

-Тийм. Гэхдээ өмгөөлөгч хүнээс өөрийнх нь үйлчлүүлж байгаа үйлчлүүлэгчийн хэрэгтэй холбоотойгоор мэдүүлэг авах нь хуулиар хориотой байдаг. Гэвч би өөрийнхөө үйлчлүүлэгчтэй холбоотойгоор мөрдөн байцаах газарт мэдүүлэг өгөх гээд явж байна. Энэ бол өмгөөлөгч нарын хувьд мөн л ноцтой асуудал. Өмгөөлөгч нар үүнд анхаарах, дуугарах ёстой.

ШҮҮХЭЭС Д.МОНГОЛХҮҮГ СУЛЛАХ ШИЙДВЭР ГАРГАЛАА

Сүхбаатарын талбайд жагсаал хийж байсан Д.Монголхүүг цагдан хорих, эсэх шүүх хурал аравдугаар сарын 6-ны 16:00 цагт эхэлсэн. Тэгвэл прокуророос түүнийг 30 хоног хорих хүсэлтээ шүүхэд хүргүүлээд байсан юм. Шүүх хэлэлцээд прокурорын саналаас татгалзах шийдвэр гаргажээ. Ингэснээр Д.Монголхүү суллагдахаар болсон байна.

dnn.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ