Дэлхийн бусад орнуудад хичээлийн шинэ жил хэзээ эхэлдэг вэ?
Дэлхийн ихэнхи орнуудад 9-р сарын 1-н бол хичээлийн шинэ улирал эхлэх өдөр байдаг. Ази болон Европын ихэнхи орнууд мөн Хойд Америкын орнуудад нийтлэг байна.
Гэвч бүгд энэ өдөр хичээлийн шинэ жил нь эхэлдэггүй. Өмнөд хэсгийн ихэнхи улсуудад нэг юм уу хоёрдугаар сард хичээлийн шинэ жил эхлэх нь элбэг. Өөр хичээлийн жилтэй улсуудыг сонирохвол.
Ази тив: Пакистаны хичээл 3 сард юм уу 4 сарын эхээр эхэлнэ. Тэгээд таван сараас 8-р сарын 14 буюу Тусгаар тогтнолын өдөр хүртэл зуны амралт. Хичээл энэ өдрөөс үргэлжлэн орох бөгөөд 12-р сараас 1-р сарын эхний долоо хоног хүртэл бас өвлийн амралттай байдаг байна.
Харин Энэтхэгт зуны амралт нь 6 сард дуусаад хичээл эхэлдэг.
Солонгост хичээлийн шинэ жил 3-р сарын 1-нд эхэлдэг гэх боловч үнэндээ бол энэ өдөр үндэсний баяр нь байдаг ингээд 3 сарын 2-ноос хичээл орж эхэлдэг.
Филиппинд албан ёсоор хичээлийн жил 6-р сарын эхний даваа гарагаас эхэлдэг бол зарим сургууль 8-р сараас хичээлээ эхэлдэг.
Катар болон зарим нэг Арабын улсуудын хичээлийн шинэ жил 9-р сарын 15-нд эхэлдэг.
Сингапорын хичээлийн жил 1-р сарын эхнээс эхлэх бөгөөд 11-р сарын сүүл хүртэл үргэлжлэнэ. Хүүхдүүдийн амралт ердөө л 6 долоо хоног үргэлжилнэ.
Харин Японд хичээлийн шинэ жил нь 4-р сарын 7-8-нд эхэлдэг бөгөөд энэ нь Сакура цэцэглэх цагтай таардаг гэнэ.
Вьетнамд албан ёсоор хичээл 9-р сарын 5-наас эхэлдэг боловч зарим сургууль 8 сарын эхнээс хичээллэх тохиолдол байдаг гэнэ.
Австралид хичээл албан ёсоор 2-р сарын 1-нээс эхэлдэг бол Шинэ Зеландад 1-р сарын сүүлийн 7 хоног юм уу? хоёрдугаар сарын эхний долоо хоногоос эхэлдэг байх юм.
Харин Папуа Шинэ Гвинейд 1-р сарын гурав дахь долоо хоногоос эхэлдэг бол Номхон далайн өмнөд хэсгээр 2-р сарын 11-нд эхлэх нь элбэг гэнэ.
Европын ихэнхи улсууд манайхтай ижил 9-р сарын 1-нд хичээлээ эхэлдэг боловч Болгар 9-р сарын 15-наас, Грек 9-р сарын 11-нээс, Итали 9-р сарын дундаас эхэлдэг бол Норвеги улс хичээл эхлэх албан ёсны өдөргүй бөгөөд 8-р сарын дундаас хичээл эхлээд 6-р сарын дунд хүртэл үргэлжилдэг.
Их Британид ихэнхи сургууль 9-р сарын эхний юм уу дараагийн долоо хоногт эхэлдэг бол Шотландад 8-р сарын сүүлээр хичээл эхэлдэг.
Африк тивд Морокко улс 9-р сарын 1-нд манайх шиг эхэлдэг бол Египтийн сургуулиуд 9-р сарын 21-22-нд, Тунисд 9-р сарын 15-наас хичээл эхэлнэ.
Өмнөд Америкийн Бразил улсд хичээл 2-р сарын эхний даваа гарагаас эхлэн 200 хоног үргэлжилнэ.
Хойд Америкд Канадын хичээл 9-р сард Хөдөлмөрчдийн баярын дараагийн 2 дахь өдрөөс эхэлнэ. Харин Коста Рика улсын хичээл 8-р сарын эхээр эхэлдэг.
АНУ-ын хувьд ихэнхи сургуулиуд 9-р сарын эхний даваа гарагт болдог хөдөлмөрчдийн өдрийн маргаашнаас эхэлдэг боловч зарим мужуудад 7-р сарын сүүл юм уу 8-р сарын эхээр эхлэх нь бий. Жишээлбэл Сан Диегод 8-р сарын сүүлийн даваа гарагаас хичээл эхэлдэг ажээ.
Манай хойд хөрш бидэнтэй адил 09-р сарын 01-нд, Хятад 09-р сарын 1-тэй долоо хоногийн даваа гарагт эхэлдэг байна.
Нийт сурагчиддаа сурлага, хөдөлмөр, урлаг, спортын амжилт хүсэе!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ