ДЭМБ: Есдүгээр сарын сүүл хүртэл вакцины 3-р тунг ТҮР АЗНА

Европын зарим улс орнууд энэ сараас вакцины 3-р тунг тарьж эхэлж байгаатай холбогдуулан ДЭМБ-ын тэргүүн Тедрос Аданом Гебреисус “Нийт улс орнуудад вакцины 1, 2-р тунг хүртээмжтэй байлгах үүднээс 3-р тунг есдүгээр сарын сүүл хүртэл түр азна” гэжээ.

Израиль улс наймдугаар сарын 1-нээс эхлэн 60-аас дээш насны иргэддээ вакцины 3-р тунг тарьж эхэлсэн бол Их Британи, Герман зэрэг улсууд есдүгээр сараас тарьж эхлэх төлөвлөгөөтэй байгаа юм.

Харин өчигдөр буюу наймдугаар сарын 4-ний өдөр болсон хурлын үеэр ДЭМБ-ын захирал Тедрос Аданом Гебреисус “Ард иргэдээ халдвараас хамгаалахын тулд хийж буй арга хэмжээ гэдгийг ойлгож байгаа ч ядуу, буурай орнуудад вакцин олдохгүй, иргэдээ хамгаалж чадахгүй байхад ихэнх вакциныг авсан улс орнууд дахин олноор авахыг хүлээн зөвшөөрч чадахгүй. Тиймээс бүх улсын нийт иргэдийн ядаж 10% нь вакцинд хамрагдаж дуустал вакцины 3-р тунг түр азна” хэмээн хэлжээ.

Эх сурвалж: NHK NEWS

СЭТГЭГДЭЛ БИЧИХ