Зэс шинэ нефть болох нь
Видмер суурь нөхцөл болон нөөц шавхагдаж буй байдлыг харгалзан үзэхдээ, ойрын жилүүдэд зэсийн тоннынх нь үнэ 13 мянган ам. доллар болж нэмэгдэж мэдэх юм хэмээн таамаглаж байгаагаа илэрхийлсэн байна. “ШИНЭ НЕФТЬ” Эдийн засаг өсөхийн зэрэгцээ цахилгаан машины батарей болон хагас дамжуулагч зэрэг аж үйлдвэрийн түргэн хөгжиж буй хэд хэдэн секторт амин чухал үүрэгтэй болж байгаагаас зэсийн эрэлт бас нэмэгдэж байна. Америкийн “Financial One” хеж-санг үндэслэгч бөгөөд гүйцэтгэх захирал Дэвид Нойхаузер CNBC-д өгсөн ярилцлагадаа, долларын ханш суларч, “ногоон” дэд бүтэц тийш урагшлах хөдөлгөөн хурдацтай болсноор металлуудын үнэ өсөх хандлагатай болж байгааг тэмдэглэжээ.
Тухайлбал, дөрөвдүгээр сард түүхий эдийн бараануудын үнэ 3%-иар өсч, ингэснээр дэлхий нийтийн индекс 2020 оны дөрөвдүгээр сараас хойш 80%-иар өссөн байна. “Зэс бол шинэ нефть мөнөөс мөн хэмээн би бодож байгаа бөгөөд ирэх тав-арван жилд тоннынх нь үнэ 20 мянган ам. долларын үнэхээрийн гайхалтай өсөлттэй байх болно хэмээн би харж байна” гэж Нойхаузер хэлжээ.
Б.Атар
СЭТГЭГДЭЛ БИЧИХ