​ДЭМБ: ‘COVID-19’-ийн эсрэг хоёр өөр вакциныг хольж хэрэглэхгүй байхыг анхаарууллаа

ДЭМБ бүрэн судалгаа хийгдэж, хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийн талаар тодорхой дүгнэлт гараагүй байгаа тул “COVID-19”-ийн эсрэг хоёр өөр вакциныг хослуулан хэрэглэх нь аюултай болохыг анхаарууллаа.

ДЭМБ-ын ахлах эрдэмтэн, доктор Соумья Сваминатан даваа гаригт энэ талаар Хоёр өөр үйлдвэрлэгчийн вакциныг хольж хэрэглэх нь аюултай хандлага юм. Одоогоор коронавирусийн хоёр өөр вакцины тунг хослуулан хэрэглэх нь аюулгүй эсэх талаар нотолгоо хараахан байхгүй байна. Тиймээс хэрэв улс орнууд гурав болон дөрөв дэх тунгийн тарилгыг хийж эхэлсэн тохиолдолд тодорхойгүй нөхцөл байдалтай тулгарч мэдэх юм гэжээ.

Эх сурвалж: Reuters

itoim.mn

СЭТГЭГДЭЛ БИЧИХ