Италийн шигшээ баг дээд амжилтаа шинэчлэв
"Евро-2020"-ийн 1/8 шигшээд италичууд Австрийг 2:1-ээр хожсон билээ. Энэ нь тэдний хожигдолгүй дараалсан 31 дэх тоглолт болжээ. Италийн шигшээгийн ахлах дасгалжуулагч Роберто Манчини дэлхийн хошой аварга Витторио Поццогийн 1939 онд тогтоосон 30 дараалж хожигдоогүй дээд амжилтыг тогтоосон аж.
Энэхүү дээд амжилтын гуравдугаарт Марчелло Липпи ордог бөгөөд түүний удирдлаганд шигшээ баг 25 дараалж хожигдоогүй юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ