"Милуоки Бакс" тэргүүлж эхэллээ

Америкийн Үндэсний сагсан бөмбөгийн холбооны "Дорнод" бүсийн шигшээ тоглолтын гурав дахьд "Милуоки Бакс", "Атланта Хоукс"-ыг 113:102-оор илүүрхэв. Ингэснээр тэд цувралыг 2:1-ээр тэргүүлж эхэлж байгаа юм.

Энэ тоглолтод тус багийн К.Миддлтон 38 оноо, 11 удаа самбараас бөмбөг авч, дабл-дабл хийсэн бол төвийн тоглогч Я.Адетокумбо 33 оноо, 11 самбараас бөмбөг авалтаар тусалжээ.

Харин "Атланта"-ийн Т.Янг 35 оноо авч, дөрвөн оновчтой дамжуулалт өгсөн аж. Хоёр багийн дөрөв дэхь тоглолт зургадугаар сарын 30-нд болно.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ