Б.Буджаргал хэт холын зайн гүйлтэд дахин түрүүлжээ

Тамирчин Б.Буджаргал Висконсон мужийн Милвакий хотод зургаадугаар сарын 20-26-нд болсон зургаан хоногийн гүйлтэд оролцжээ. Улмаар 904 км гүйж хэт холын зайн олон өдрийн гүйлтэнд найм дахь аварга болжээ.

 Түүнчлэн дараах амжилтууд үзүүлжээ.

– 900 гаруй км-с дээш гүйсэн дэлхийн 21 дахь хүн

– Сүүлийн 13 жил , 6 хоногт 900 км-т хил давсан дэлхийн 5 дахь хүн

-Зургаан өдрийн дотор гүйлтийн замыг 2038 тойрог хийсэн. Нийт 904.072 км явсан байна.

  • Энэхүү тэмцээний зам дээр бүх аваргуудын дээд амжилт 835 км байсныг 69 километрээр шинэчлэв.

-Зургаан хоногийн Ази тивийн рекорд 834 км -г 70 километрээр шинэчлэв.

-Хоёрдугаар байр эзэлсэн Joseph Fejes нь энэ цаг үед гүйж байгаа дэлхийн номер нэг тамирчин юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ