Дани, Италийн багууд шөвгийн наймд шалгарав
Данийн шигшээ болон Францын "Ницца" багийн 23 настай довтлогч К.Дольберг тоглолтын 27, 48 дахь минутад гоол оруулсан бол Й.Мехле, М.Брэйтуэйт нар тус бүр нэг гоолоор өрсөлдөгчийнхөө хаалгыг "мялаасан" аж.
Тэгвэл Английн нийслэл Лондоны алдарт "Уэмбли" цэнгэлдэх хүрээлэнд болсон тоглолтод Европын аваргын нэг түрүү, хоёр үзүүртэй италичууд Австрийг 2:1-ээр хожив. Тоглолтын үндсэн цаг 0:0-ээр тэнцсэн ба 30 минут сунгахад Италийн Ф.Кьеза 95, М.Пессина 105, Австрийн С.Калайжич 114 дэх тоглолтод гоол орууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ