П.Жорж сүүлийн найман жилийн анти-дээд амжилт тогтоов
"Лос-Анжелес Клипперс" багийн довтлогч Пол Жорж "Финикс Санс"-тай хийсэн "Өрнөд" бүсийн аваргын төлөөх хоёр дахь тоглолтод 26 оноо, зургаан удаа самбараас бөмбөг авч, зургаантаа оновчтой дамжуулалт өгчээ. Тэрээр сүүлийн 20 улиралд плей-оффын эхний 15 тоглолтод 20 болон түүнээс олон оноо авсан тав дахь тоглогчоор бүртгэгдсэн аж. Түүнээс өмнө ийм амжилтыг Коби Брайант, Кевин Дюрант, Леброн Жеймс, Дуэйн Уэйд нар үзүүлээд байв. Түүнчлэн торгуулийн таван шидэлтээ алдсан ба хамгийн сүүлд найман жилийн өмнө ийм анти-дээд амжилт үзүүлж байсан юм.
Энэ тоглолтод 104:103-аар хожсон "Финикс Санс" цувралыг 2:0-ээр тэргүүлж явна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ