Байтын тамирчин , ОУХМ Б.Урантунгалаг олимпын наадмын эрхээ авлаа
Олон улсын хэмжээний мастер Бишиндээгийн Урантунгалаг "Токио-2020" Олимпын наадмын эрхээ авлаа. Парис хотноо болж буй "Токио-2020" Олимпийн наадмын эрх олгох сүүлийн тэмцээний эмэгтэй хувийн шигшээ харваанд ОУХМ Б.Урантунгалаг 1/48 тойрогт гоц мөргөж, 1/24 тойрогт Швецарийн тамирчин Deineko Iliana -г 6:0 харьцаагаар ялж, 1/16 тойрогт Казахстаны тамирчин Tukebayeva Farida-г 6:0 -оор ялж, 1/8 тойрогт Узбекистаны тамирчин Abdusattorova Ziyodakhon-г мөн 6:0 харьцаатай ялж, 1/4 тойрогт Чехословакийн тамирчин Horackova Marie-д 4:6-аар ялагдсан ч онооны чансаагаар 5 дугаар байрт орж олимпийн наадмын эрхийн эзэн боллоо.
Өчигдөр болсон эмэгтэй багийн тэмцээнд АНУ, Мексик, Итали улсын баг тамирчид олимпын эрх авсан ба эдгээр орны өмнө авсан байсан хувийн 3 эрх нэмэгдсэнээр өнөөдөр эмэгтэй хувийн 5 эрхийн төлөө өрсөлдсөн билээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ