К.Козловски Европын аваргын хамгийн залуу тоглогч боллоо
Хөлбөмбөгийн Европын аварга шалгаруулах тэмцээний "E" хэсгийн хоёрдугаар тойрогт Испани, Польшийн багууд 1:1-ээр тэнцжээ. Энэ тоглолтод оролцсон Польшийн шигшээ багийн хагас хамгаалагч К.Козловски тус тэмцээний түүхэн дэх хамгийн залуу тоглогч боллоо. Тэрбээр уг тоглолтод оролцохдоо 17 нас 246 хоногтой байв. Өмнөх дээд амжилтыг зургаа хоногийн өмнө Английн Жуд Беллингем 17 нас 349 хоногоор тогтоосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ