Японы компаниуд олимпыг цуцлахыг хүсэж байна

   "Японы компаниудын 60 гаруй хувь нь энэ зун болох Токиогийн олимпыг коронавирусийн улмаас цуцлах юм уу эсвэл хойшлуулахыг хүсэж байна" гэж "Kyodo" агентлаг бямба гарагт мэдээлэв. Зургадугаар сарын эхээр Токиод төвтэй судалгааны "Сёко" компаниас хийсэн судалгаанд хамрагдсан компаниудын дор хаяж 34,7 хувь нь олимпыг цуцлахыг илүүд үзэж буй бол 29,3 хувь нь дахин хойшлуулахыг дэмжиж байгаагаа илэрхийллээ. Үүний зэрэгцээ судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийн 36 хувь нь олимпыг төлөвлөсний дагуу зохион байгуулах нь зүйтэй гэж үзсэн нь өмнөх судалгаанаас найман хувиар буурчээ. Олимпыг цуцлах юм уу хойшлуулах шаардлагатай болсон гол шалтгаанаар судалгаанд оролцогчдын дийлэнх буюу 76,3 хувь нь тус улсад вакцинжуулалт бага байгааг дурдсан аж. Түүнчлэн 75,7 хувь нь гадаадаас олон хүн ирэх тул Японы эпидемиологийн байдал олимпын дараа улам хүндэрч болзошгүй гэж санаа зовж байгаагаа илэрхийлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ