Н.Жокович "Ролан Гаррос"-т хоёр дахиа түрүүллээ

Талбайн теннисний хамгийн нэр хүндтэй тэмцээн болох "Их дуулга" цувралын нэг болох "Ролан Гаррос"-ын эрэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд Сербийн Н.Жокович аваргалжээ. 34 настай тэрээр шигшээ тоглолтод Грекийн С.Циципастай дөрвөн цаг 12 минут тун ширүүн өрсөлдөж, 6:7 (6:8), 2:6, 6:3, 6:2, 6:4-өөр буулгаж авсан аж. 19 дэх "Их дуулга"-аа хүртсэн серб залуу тус тэмцээнд ердөө хоёр дахиа түрүүлж буй нь энэ. Өмнө нь 2016 онд Их Британийн Э.Маррейг 3:6, 6:1, 6:2, 6:4-өөр хожин түрүүлж байв. Н.Жокович Австралийн нээлттэй тэмцээнд ес, "Уимблдон"-д тав, "U.S.Open"-д гурав, "Ролан Гаррос"-т хоёр аваргалаад буй.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ