Г.Алтанбаганад хүрэл медаль тун ойрхон байлаа
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 90 кг-д ОУХМ Г.Алтанбагана "А" хэсэгт Сербийн Б.Богановичийг 2 минут 10 секундэд цэвэр, Чехийн Д.Кламмертийг вазаригаар, Бразилын Р.Македог 5 минут 52 секундэд гурван торгуулиар цэвэр ялж, хэсгийн аваргын төлөөх барилдаанд 2018 оны дэлхийн аварга, Испанийн Н.Шеразадишвилид 1 минут 45 секундэд цэвэр ялагдав. Харин дагах барилдаанд Исландын Р.Феуиллетийг вазаригаар буулган авч, хүрэл медалийн төлөө хүч үзэх боллоо. Ингээд дэвжээний эзэн орны бөх, 2014 оны дэлхийн аваргын мөнгөн медальт К. Тоттой 6 минут 10 секунд барилдсаны эцэст гурван торгуулиар дийлдэн, шагналт тавдугаар байрт оров.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ