Э.Сумьяа "Poland Open" тэмцээнээс 5 жилийн дараа дахин мөнгөн медаль хүртэв

Дэлхийн чансааны оноо олгох чөлөөт бөхийн "Poland Open" тэмцээн энэ сарын 8-14-нд Варшав хотноо болж байгаа бөгөөд тус тэмцээний эмэгтэйчүүдийн 55 кг-д ОУХМ Э.Сумьяа мөнгөн медаль хүртжээ.

 

Энэхүү тэмцээнд Монголоос гавьяат дасгалжуулагч З.Дүвчингийн удирдлага дор гавьяат тамирчин С.Батцэцэг, гавьяат тамирчин О.Насанбурмаа нар 68 кг-д, ОУХМ Э.Сумьяа 53 кг-д оролцож байгаа юм.

 

Өчигдөр эмэгтэй 50, 55, 62, 65, 76 кг жингийн барилдаанууд болж, шилдгүүдээ тодруулжээ. “Будапешт-2013" ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Эрдэнэчимэгийн Сумъяа хэсэгтээ Румыний Ана Беатрисийг эхний тойрогт ялсан. Дараа нь ДАШТ-ий хүрэл медальт, Европын хошой аварга ОХУ-ын Ольга Хорошавцевад 0:10-ээр ялагдаад, хагас шигшээд Польшийн Роксана Засинаг цэвэр ялсан байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ