С.Моллай долоод орлоо
Жүдогийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Унгарын нийслэл Будапештэд болж байгаа билээ. Эрэгтэйчүүдийн 81 кг-д дэлхийн аваргын алт, хүрэл медальт С.Моллай Египетийн М.Абдулрахманыг 1 минут 56 секундэд, Израилийн Г.Яковыг 2 минут 23 секундэд, Австрийн Ш.Борчашвилиг 2 минут 32 секундэд цэвэр ялсан ч хэсгийн аваргын төлөө Азийн аваргын хошой мөнгөн медальт, Узбекистаны Ш.Болтабоевт 2 минут 11 секундэд дийлджээ. Дагах барилдаанд 2018 оны дэлхийн аварга, Японы С.Фүживарад вазаригаар ялагдан, долдугаарт орлоо.
Харин эмэгтэйчүүдийн 63 кг-д хүч үзсэн ОУХМ Б.Ганхайч ОУЖБХ-ны Д.Мунаг 39 секундэд, БНСУ-ын Чо Мохиг 3 минут 27 секундэд цэвэр ялсан ч залуучуудын дэлхийн аварга, Унгарын С.Озбаст 8 минут 22 секундэд торгуулиар цэвэр ялагдав. Дашрамд дурдахад 19 настай С.Озбас тус тэмцээнд зодоглож буй хамгийн залуу бөх юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ