МҮХАҮТ-аас аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэлээс нэг удаа чөлөөлөх хуулийн хүргүүлжээ
Засгийн газрын зүгээс цар тахлын эсрэг авч хэрэгжүүлж буй арга хэмжээ 2021 оны долдугаар сарын 1-нд дуусгавар болж байгаа бөгөөд, үүнээс хойш эдийн засгаа сэргээх чиглэлээр ямар нэгэн тодорхой арга хэмжээ авалгүй зах зээлийн дотоод зохицуулалтад найдаад үлдээвэл, одоогийн ашигтай ажиллаж буй аж ахуйн нэгж, хувиараа бизнес эрхлэгч нь ашигтай хэвээр үргэлжилж, ашиггүй ажиллаж буй санхүү, татварын эрсдэлд өртсөн хэсэг нь гүн хямралд орж, улмаар дампуурахад хүрэх юм.
Тиймээс цар тахлын улмаас үйл ажиллагаа нь хязгаарлагдан орлого нь буурч, нийгмийн даатгал, татварын өр төлбөрт орсон аж ахуй нэгж болон хувиараа бизнес эрхлэгч, иргэдийн нийгмийн даатгалын өр төлбөр, зарим төрлийн татварын өр төлбөр, шийтгэлийг нэг удаа чөлөөлөх замаар эдийн засгаа дэмжих шаардлага тулгараад байна.
УИХ-аас аж ахуй нэгж, иргэдийг бүх төрлийн татвар, шимтгэл, торгуулийн өр төлбөрөөс нэг удаа чөлөөлөх хуулийн төслийн саналыг дэмжвэл олон аж ахуй нэгж, иргэдэд бодит дэмжлэг болж чадна. Түүнчлэн, МҮХАҮТ-аас явуулсан судалгаанд оролцогчдын 87.3 хувь нь Ковидын дараах эдийн засгийн Их сэргэлт санаачилгын хүрээнд татвар, нийгмийн даатгал, зөрчлийн өр төлбөрөөс чөлөөлөх зохицуулалтыг хэрэгжүүлэх боломжтой гэж үзжээ.
2020 оны байдлаар Цагдаагийн байгууллагад нийт 2.2 сая гаруй зөрчил бүртгэгдэж түүнд ноогдох торгуулийн хэмжээ 66 тэрбум төгрөгт хүрсэн бөгөөд 2021 оны гуравдугаар сарын 10-ны байдлаар 21 мянган ААН, 160 мянган даатгуулагч НДШ-ийн 120.3 тэрбум төгрөгийн өртэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ