Энэтхэг коронавирусийг халдвар аваад эдгэрсэн хүмүүс хар хөгцөнд “нүдээ өгч” байна
– COVID-19 туссан мянга мянган хүн хараагүй болжээ –
Цар тахалд хохирсон хүмүүсийнхээ цогцсыг гудамжиндаа чандарлаж ч дуусахгүй байгаа Энэтхэг улсад шинэ дайралт эхэлжээ. Мукормикоз буюу “хар хөгц” өвчин хамрын хөндий, уушги, нүдийг нь гэмтэж байна. Ялангуяа COVID-19 тусаад дөнгөж эдгэрсэн хүмүүс энэ өвчнөөр ихэвчлэн өвдөж байгаа аж.
Биеэс стероидоор хортой вирусийг хөөснөөр дархлааны системд хүчтэй дарамт үүсдэг байна. Гэтэл байгальдаа “хар хөгц”-ний нянгуудтай. Эдгээр нян нь коронавирусийн халдвараар авсан, бие сул өвчтөнүүд рүү дайрч, ихэвчлэн нүдийг нь гэмтээж байгаа аж. Британийн The Daily Star хэвлэлд бичсэнээр COVID-19 тусаад эдгэсэн мянга мянган хүн мукормикозын хохирогч болж, хараагүй болжээ.
Саяхан COVID-19 тусаад эдгэрсэн хүмүүсээс 9000 орчим нь хар хөгцний халдвараас болоод нэг эсвэл хоёр нүдээ авахуулахаас өөр аргагүй болсон гэсэн мэдээлэл гарсантай зэрэгцээд ард түмний дунд айдас түгшүүр нэмэгджээ. Энэ өвчний нас баралт 50%. Энэтхэгийн 29 мужид бүртгэгдсэн аж.
Эмч нар өвчтөнүүдийн ихэнхэд нь үнэтэй мэс засал шаардлагатай болоод байгаа ч хагалгаанд орж хүчрэхгүй байгаа гэжээ. Хэрэв хар хөгцийг эмчлэхгүй бол нас баралт 94% болж нэмэгдэж ч болзошгүй. Хамгийн гол нь амжиж эмчид үзүүлэх нь чухал. Зарим өвчтөн нүд нь өвдөж байсан ч тэр бүр эмчид үзүүлэхийг яараагүйн улмаас эд эрхтнээсээ салахаас өөр аргагүй болж байна.
Доктор Акшай Наир “The Times” сонинд өгсөн ярилцлагадаа “Хэрвээ бид зовхи, хүүхэн хараа гээд нянд идэгдсэн бүх эдийг авахгүй бол халдвар тархинд нь тархаж мэднэ. Энэ үед бид тухайн өвчтөний амь насыг аварч чадахгүй” гэжээ.
Ванкхед хэмээх нэгэн өвчтөн нүд нь өвдөж эхэлснээс хойш 10 хоногийн дараа л эмчид хандсан байна. Үүний улмаас тэрбээр баруун нүднээсээ гадна хамрын хөндийгөө авахуулахаас өөр аргагүй болжээ.
Эх сурвалж: www.kp.ru
Updown.mn Орчуулсан Э.Март
СЭТГЭГДЭЛ БИЧИХ