Монголын баг хэсгээ тэргүүлж байна

     3×3 эрэгтэйчүүдийн сагсан бөмбөгийн олимпын эрхийн төлөөх тэмцээн Австрийн Грац хотод эхлэв. "А" хэсэгт манай баг эхний тоглолтдоо дэлхийн аваргын хүрэл медальт Польшийг цаг дуусахаас 52,8 секунд дутуу байхад 22:18-аар буулган авлаа. Дараа нь Туркийг цаг дуусахаас 6,20 секундийн өмнө 21:13-аар хожсон Монгол улсын шигшээ баг хэсгээ хоёр хожилтойгоор тэргүүлж эхэлжээ. Манайхан маргааш буюу тавдугаар сарын 28-нд Бразил, Чехтэй тоглох юм. Бразилчууд мөн хоёр хожилтой ч дунджаар 21 оноотой болж, хэсэгтээ хоёрдугаарт бичигдэж байгаа бол манай багийн дундаж оноо 21,5.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ