Зуны олимп, паралимпод оролцох тамирчинд 10 сая төгрөгийн урамшуулал олгоно
Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар Токиогийн зуны олимп, паралимпод оролцох эрх авсан тамирчин тус бүрт 10 сая төгрөгийн нэг удаагийн мөнгөн урамшуулал олгохоор шийдвэрлэсэн байна.
Мөн Үндэсний шигшээ багийн бүрэлдэхүүний цалинг ирэх сарын 1-нээс есдүгээр сарын 31 хүртэл сард 1.5 сая төгрөгөөр тооцож олгох болжээ. Цаашид тамирчны цалинг 1.2 сая, дасгалжуулагчийн цалинг 1.5 сая төгрөгөөр тогтоох аж. Үүнд шаардагдах хөрөнгийг Биеийн тамир, спортын улсын хорооны төсвөөс гаргана гэдгийг Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа мэдээлэв.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ